АНУ-ын эрх баригчид  Египетийн Зэвсэгт хүчнийхнийг ерөнхийлөгч асан Мурсийг суллахыг уриалав. Энэ тухай Вашингтонд АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Женнифер Псаки хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Өмнө нь ийм уриалгыг Германы төлөөлөгчид египетийн түр засагт хандан гаргасан бөгөөд АНУ энэхүү байр сууриа нийтэд мэдэгдэхээр “шийдвэрлэсэн гэж тэр хэллээ.

АНУ нь цэргийнхний Египетийн ерөнхийлөгчийг огцруулсан тухай мэдээг баримт мэтээр хүлээн авчээ. АНУ мөргөлдөгч талуудын аль нэг талд ороогүй бөгөөд Египетэд ардчилсан улс төрийн өөрчлөлтүүдэд хүрэхийн тулд бүх талуудтай ажиллаж байгаа гэж Псаки мэдэгдэв.

Египетийн арми 7-р сарын 3-нд ерөнхийлөгч Мухаммед Мурсийг огцруулж, Үндсэн хуулийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоон, Үндсэн хуулийн шүүхийн тэргүүн Адли Мансуруг шилжилтийн үеийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллахыг даалгасан. ХМХ-үүдийн уламжилж байгаагаар, одоогийн байдлаар Мурсийг шүүх ажиллагаа хүртэл цэргийн нэгэн объект дээр хорьж байгаа аж.