ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн баасан гаригт Олон улсын оюутны спортын холбооны /FISU/ төлөөлөгчидтэй уулзалт хийсэн гэж төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков уламжлав. Ерөнхийлөгч  цугларсан олонтой “Универсиада-2013” наадмын явцын талаар ярилцав.

Олон улсын төлөөлөгчид наадмын бэлтгэл ажил болон “Универисад-2013“ дээр тамирчдын үзүүлж байгаа амжилтуудыг өндөр үнэлцгээсэн гэж Песков тэмдэглэв.

Орос улсын шигшээ баг өнгөрсөн баасан гаригт Универсиад наадмыг албан бусаар тэргүүлэв. Оросын шигшээ баг нь 169 медаль хүртснээс 88 алт, 44 мөнгө, 37 хүрэл байна. Энэ бол Универсиад наадмын шинэ дээд амжилт юм.

Өмнөх 2011 онд /БНХАУ-ын Шеньжень/ явагдсан наадамд Хятадын баг наадамд хушуучилсан /145 медаль хүртснээс 75 нь алт /. Энэ удаагийн наадамд Япон улс /13 алт, 17 мөнгө, 18 хүрэл/, Хятад улс /13-17-11/ хүртэж эхний гуравт явж байна. Өнөөдөр Казаньд 17 цогц медалийн төлөө өрсөлдөх юм.