Турк улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөх төдий конвенцийн бүх зүйл ангийг хэрэгжүүлсэн дэлхийн анхны цорын ганц улс болсон гэж Туркийн Ногоон хавирган сар төрийн бус нийгэмлэгийн төлөөлөгч Сечиль Шишман  мэдэгдэв.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 195 орны тамхи татахтай тэмцэх бодлогыг магадлан шинжлэснийг тэрээр тэмдэглэжээ. Түүнээс гадна Турк конвенцийн гол бүх зургаан заалтыг биелүүлсэн байна. Зөвхөн Бразил, Иран, Панам гурав дөрвөн зөвлөмжийг биелүүлжээ.

Турк улс тамхи татахтай тэмцэх төвийг зохион байгуулах, тамхи татахаас татгалзахыг урамшуулах төрийн хөтөлбөрийг боловсруулах, тамхи татахын хор хөнөөл, уршгийг янжуурын хайрцагт тусгаж анхааруулах талаар амжилт гаргав. Тамхи үйлдвэрлэгчдээс зар суртчилгааг тус улсад зохион байгуулахыг хориглов.