АНУ-ын тусгай албадын ажилтан асан Эдвард Сноуден хүний эрхийг хамгаалах оросын ба гадаадын байгууллагуудын төлөөлөгчид болон өмгөөлөгчдэд хандан уулзах хүсэлт тавьсан тухай «Шереметьево» нисэх онгоцны буудлын захиргаа мэдээллээ. Сноуден цаашдын төлөвлөгөөгөө мэдээлэх бодолтой байгаа нь урилгаас нь тодров. Уулзалт 17 цагт хийхээр товложээ.