Хятадад Үндэсний спортын 12-р наадамд гаргах нийт хөрөнгийг 78 хувиар хорогдуулж, дөнгөж 130 сая доллар болгоно гэсэн зохион байгуулах хорооны мэдэгдлийг Синьхуа агентлаг тараав.

Эхлээд Үндэсний спортын наадамд 590 сая доллар гаргахаар төлөвлөсэн билээ. «Хэмнэх ба практик үр дүнд хүрэх» зарчмыг баримтлан спортын арга хэмжээний зохион байгуулалтад шинээр хандах шийдвэр гаргажээ.

Үндэсний спортын наадмыг өдөр нээж, галын наадмыг хөтөлбөрөөс нь хасаж, хөрөнгө хэмнэх юм. Түүнчлэн спортын наадмын хүрээнд бага хурал хийхгүй, үзэсгэлэн гаргахгүй. Гадаадын зочдын тоог тэн хагасаар хорогдуулжээ.

Зочдод зориулж дайллага хийхгүй бөгөөд бэлэг дурсгалын зүйл гардуулахгүй. Үндэсний спортын 12-р наадам 8-р сарын 31-нээс 9-р сарын 12-ныг дуустал хятадын зүүн-хойд Ляонин мужид явагдана.