2013 оны 2-р сард Хятадад мөн төрлийн шувууны ханиад газар авснаас хойш бур 43 хүн нас барсан тухай  Хятадын эрх баригчид мэдээлэв. Өнөөгийн байддлаар 132 хүн шувууны ханиадны халдвар авчээ. 6-р сарын сүүлээр Шанхайд шувууны ханиадаар нас барсан эмэгтэйн нөхөр бас өөд болжээ. Энэ нь шувууны ханиад хүнээс хүнд халдаж ийм аюултай уршигтай болсон ховор тохиолдлын нэг билээ. Н7N9 шувууны ханиадны вирус үнэхээр хүнээс хүнд халдахыг нотлох баримтыг одоогоор олоогүй. Гэвч вирус хувирвал халдаж мэднэ гэж тэд үзэж байна.