Умард Солонгосын мэргэжилтнууд пуужингийн хөдөлгүүрийг туршсан тухай америкийн Жон Хопкинсын их сургуулийн шинжээчид мэдээлэв. Тэд хиймэл дагуулын тусламжтайгаар авсан гэрэл зургуудыг магадлан шинжлээд туршилт Умард Солонгосын баруун-хойд нутагт хийсэн гэсэн дүгнэлт хийжээ. «Нэг буюу удаа дараа туршсан» их сургуулийн шинжээчид онцлов. Туршилт Умард Солонгост алсын тусгалтай пуужинг бүтээх үйл ажиллагааны чухал үе шат болсон гэж хиймэл дагуулын тусламжтайгаар авсан гэрэл зургуудыг магадлан шинжлэх талаархи америкийн шинжээч Ник Хансен үзэж байна