Өнөөдөр Белгород мужид Прохоровка орчмын танкийн тулааны 70 жилийн ойн баяр ёслол болно. Баяр ёслолыг зохион байгуулагчид нэрд гарсан Прохоровское талбарт очихийг бүс нутгийн оршин суучид ба зочдыг урив.

Ойн баяр ёслолын шахуу хөтөлбөрийг тэдэнд зориулсан. Тухайлбал тэд Прохоровский районы Строжевое сууринд очиж, Эх орны их дайны үеийн Улаан Армийн цэргийн хээрийн лагерийг дууриалгаж сэргээсэн байдалтай танилцах боломжтой байна. Курскын цүлхэгт тулаанд оролцсон Т-34-76, Т-70 танкуудыг энд байрлуулжээ.

1943 оны 7,8-р сард Курскын цүлхэгт болсон тулаан цар хүрээ, оролцсон хүчин хэрэгсэл, эрчимтэй явц, үр дүн, цэрэг-улс төрийн ач холбогдолоороо дайны гол тулааны нэг болсон юм. 2 сая орчим хүн, 6 мянган танк, 4 мянган нисэх онгоц түүнд оролцов. Зөвлөлтийн цэрэг Прохоровка орчимд их хохирол хүлээв. Хичнээн олон хүн амь үрэгдэж, сураггүй алга болсныг өдгөө болтол бүрэн тогтоогоогүй.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Прохоровка орчмын тулааны 70 жилийн ойн баяр ёслолд оролцоно. Төрийн тэргүүн тулааны ахмадуудтай уулзаж, Оросын «Ялалт» зохион байгуулах хорооны хуралдаан хийлгэх юм. Тухайлбал Эх орны их дайнд байгуулсан Ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх бэлтгэлийн ажлын явцыг авч үзэж хэлэлцэхээр төлөвлөжээ.