Оросын үйлдвэрлэлийн нисэгчгүй нисдэг аппаратуудыг Доод Тагилд Russia Arms EXPO 2013 зэвсгийн олон улсын үзэсгэлэнд анх удаа дэлгэж тавих тухай үзэсгэлэнг зохион байгуулагчийн нэг «Бизнес диалог» компанийн ерөнхий захирал Анатолий Кицура мэдээллээ.

Дэлхийн 30 гаруй улс үзэсгэлэнд оролцох мэдүүлэг ирүүлээд байна гэж тэрээр мэдээлэв. Үзэсгэлэнд оролцогчид болон зочид дөрвөн өдрийн турш оросын батлан хамгаалах-аж үйлдвэрийн цогцолборын цоо шинэ ололт болон дэлхийн байлдааны техникийн тэргүүлэх загваруудыг сонирхон үзэж танилцана.