Өнөөдөр туркийн Хатай мужийн Антакья хотод жагсагчид цагдаа нартай ахин мөргөлдөв. Маш олон жагсагч хотын төвд зөвшөөрөл авалгүй цугларч, цагдаа нарыг чулууджээ.

Эсэргүүцэгчдэд жагсан явах зөвшөөрөл өгөв. Дараа нь цагдаа нар Бүгд найрамдах талбай руу явах замыг хаав. Тэгээд тэд суугаа жагсаал хийжээ. Цагдан сэргийлэх хүчний бүслэлтийг сэтлэхийг жагсагчид оролдож, үймээн дэгдээжээ.

Цагдаа нар нулимс асгаруулах хий хэрэглэж, ус шуршиж жагсагчдыг тараав. Одоо хоёр тал байн байн мөргөлдөж байна. Жагсаалд оролцсон 10 хүн үймээнд нэрвэгдсэн тухай орон нутгийн телевиз, нийтийн олон харилцах сүлжээ мэдээлэв.

Урд үймээний уршгаар орон нутгийн 19 настай оршин суугч Исмаил Коркмаза амь насаа алдсан явдал эсэрргүүцлийн тэмцэл хийх шалтгаан болжээ. Энэ залуу 6-р сарын 2-нд Эскишехир хотноо хүндээр шархдаж, түүнээс хойш 38 өдөр өнгөрсний дараа эмнэлэгт нас баржээ. Мөн адил тэмцэл хөдөлгөөн Антакьед өрнөв.