Казань хотноо Универсиадад оросын тамирчид алтан медаль ба нийт шагналын тоо хэмжээгээр аврага амжилт тогтоов. Өнөөгийн байдлаар оросын тамирчид нийт 135 медаль хүртээд байна. 1973 оноос хойш түрүүчийн аврага амжилтыг эвдээгүй байсан. Өчигдөр оросын тамирчид нийт 20 түүний дотор 10 алтан медаль хүртлээ. Өчигдөр орой Таьяна Чернова долоон төрөлт тэмцээнд шалгарч алтан медаль авсан байна. Ильгизар Сафиулин 3000 м саадтай гүйлтэд тэргүүлэв. Түүнчлэн хүндийг өргөгч эмэгтэй Татьяна Каширина Универсиадын гурван аврага амжилтыг нэг зэрэг эвдэж, нийт 319 кг өргөж алтан медаль хүртэв.