ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноудены хэргийн талаархи Хятадын байр сууринд сэтгэл дундуур байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдлээ. Тэрээр Вашингтонд болж дууссан хоёр талын стратегийн ба эдийн засгийн асуудлаархи яриа хэлцээний хүрээнд БНХАУ-ын төлөөлөгчидтэй уулзах үеэрээ энэ тухай мэдэгдсэн гэж Цагаан ордон мэдээлжээ.БНХАУ-ын дэд ерөнхий сайд Ван Ян, ГХЯ-ны тэргүүн Ян Зечи нар Обаматой хийсэн уулзалтад байлцав.

Сноудены хэрэгт Хятадаас хэрхэн хандаж байгаад сэтгэл дундуур байна гэж Ерөнхийлөгч хэлээд америкийн арилжааны байгууллагуудын нууцыг хулгайлсан явдал Вашингтоныг түгшүүлснийг анхааруулав.Хонконгийн эрх баригчид Сноудены талаар хууль ёсны алхам хийсэн гэж үүний өмнө Ян Зечи АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Уильям Бернст мэдэгдсэн юм.

Энэ удаад Хонконгийн эрх баригчид зөв үйл ажиллагаа явуулсан гэж Ян Зечи хэлсэн билээ. Сноуден энэ оны 5-р сард Хонконгод оргон сууж, АНУ-ын тусгай албадын Интернет дэх тагнан турших ажиллагааны тухай мэдээллийг зарлан уламжлав. ТТГ-ын ажилтан асан Сноуден хэдэн улсад хандан орогнох эрх өөртөд нь олгох хүсэлт тавьжээ.

Сноуденыг нууц мэдээллийг задласан ялаар яллахын тулд буцааж авахыг АНУ оролдож байна. Эдүгээ ТТГ-ын хуучин ажилтан москвагийн Шереметьево нисэх онгоцны буудлын нэвтрэн дамжих бүст байгаа. Америкийн паспорты нь хүчингүй болгосон тул эндээс онгоцоор явж чадахгүй байна.