АНУ-ын эрх баригчдаас Хятадад биш улс оронд нь хүний эрхийг хэрхэн хангаж байгаа асуудалд анхаарал тавьбал зохино гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Зечи мэдэгдэв. Тэрээр Вашингтонд стратегийн ба эдийн хасгийн асуудлаар хийлгэсэн америк-хятадын хоёр өдрийн яриа хэлэлцээний дүнгээр хэвлэлийн бага хурал дээр ийнхүү мэдэгджээ.

«АНУ хүний эрхийн байдлыг улс орондоо сайжруулж, харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох үндсэн дээр үйл ажиллагаа явуулна гэдэгт Ян Зечи найдаж байна.Хятад улс хүний эрхийг хангах салбарт буурьтай ахиц дэвшил гаргасан» гэж тэрээр онцлов.

«Шинжаан, Түвдийг оролцуулан хятадын янз бүрийн бүс нутгийн хүн ам урьд өмнө үзэгдээгүй эрх чөлөөтэй зол жаргалтай амьдарч байна»гэж Ян Зечи хэллээ.

Урд өмнө АНУ-ын Төрийн департаментээс нийтлүүлсэн жил дутмын илтгэл Ян Зечи дээрх мэдэгдэл хийх шалтгаан болсон. БНХАУ-ын Түвд ба ШУӨЗО-нд хүний эрхийн байдал доройтсон гэж илтгэлд өгүүлжээ.

Өнгөрсөн пүрэв гаригт АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Баден хятадын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, Хятад улс хүний эрхийн олон улсын хэм хэмжээг хамгаалвал илүү хүчитэй гүрэн улс болно гэсэн билээ.

Бүс нутаг дахь чөлөөт навигаци, худалдаа АНУ-д ч БНХАУ-д ч ашиг тустай гэж Байден тэмдэглэв. Умард Солонгосоос аюул учруулж мэдэхтэй холбогдуулан Аляскад ПДХ цогцолборыг байрлуулсан гэж АНУ-ын төлөөлөгчид Хятад улсад батлан илэрхийлсэн байна.