Египетэд чөлөөт сонгууль болон үндэсний яриа хэлэлцээрийг явуулах асуудлаарх санаачилгууд нь амжилт авчирна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэв.

Лавровын ярьснаар, ОХУ-тай урт хугацааны төслүүдийн хамтын ажиллагааны асуудлууд дээр египтийн шинэ эрх баригчид нь үндэсний ашиг сонирхолдоо хөтлөгдөх болов уу гэдэгт найдаж байна гэв. Ийм төслүүдийг хэрэгжүүлэх нь хоёр улсад төдийгүй, манай хоёр орны ард түмэнд ашигтай байх болно гэж сайд хэллээ.

Тэрээр арабын тэргүүлэгч улс - Египетийн үйл явдлын өрнөлөөс арабын ертөнцийн байдал бүхэлдээ шалтгаалах болно гэж цохон тэмдэглэв. Орос улс нь “яг одоо олон улсын харилцаанд илүү их хүчтэй эрсдэлүүдийг бий болгоод байгаа “ Египетэд болон бүс нутагт тогтвортой байдал бий болоход сонирхолтой байна гэж Лавров хэллээ.