АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Вьетнам улсын ерөнхийлөгчийг АНУ-д энэ 7-р сард айлчлахыг урив. Вьетнамд хүний эрхийг хамгаалах байдал түгшүүртэй байгаа ч гэсэн Вашингтон Ханойтой аюулгүй байдал, худалдааны салбарын хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхийг зорьж байна. Вьетнамын одоогийн ерөнхийлөгчийн айлчлал хэрвээ болох юм бол, Вьетнамын дайн дууссанаас хойш вьетнамын төрийн тэргүүний АНУ-д хийж байгаа хоёр дахь айлчлал болох бөгөөд Вашингтон, Ханой хоёрын хоорондын харилцаа хэвийн болох юм.