Америкийн ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден нь хэрвээ Венесуэлын тавьсан улс төрийн орогнолын тухай саналыг хүлээж авах юм бол ямар чиглэлийг сонгосноос эс шалтгаалан маш их эрсдэлд байх болно.Энэ тухай “Вашингтон пост” сонин өгүүлжээ.

Хэвлэл “АНУ- ын ТТГ-ын ажилтан асаны Венесуэл хүрч очих эргэлзээтэй таван чиглэлийг нийтлэжээ. Сэтгүүлчид тухайлбал, түүнийг хүний нэрээр Каракас хүртэл, ингэхдээ Гаванад түр буух юм уу, аль эсвэл тэр чиглэлээр ачааны онгоцонд нисэх. Тухайн тохиолдолд америкийн тусгай албаныхнаас нуун гэдэг хэцүү гэж “Вашингтон пост” өгүүлжээ.

ТТГ-ын ажилтан асан нь аль нэг орон руу хүрч очин, дараа нь венесуэлын ерөнхийлөгчийн онгоцонд суухаар аз туршиж мэдэх юм. Түүнчлэн тэрээр Орос, Венесуэл агаарын орон зайгаар урт удаан, үнэтэй нислэгээр Арктик, Атлантын далай дээгүүр нисэх буюу үүнээс арай богино рейсээр Номхон далай дээгүүр нисч мэдэх юм. Эцэст нь, “Вашингтон пост” сонины таамаглаж байгаагаар, европын найрсаг бус орнуудыг тойрон Ойрхи-Дорнодын болон Африкаар нисч болох юм.

Одоогийн байдлаар, ТТГ-ын ажилтан асан нь москвагийн Шереметьево” олон улсын онгоцны буудлын транзит бүсэд америкийн паспорт нь хүчингүй болсон тул, хаашаа яч нисч чадахгүй байсаар байна.