АНУ-ын тусгай албануудын нууцын зэрэглэлтэй мэдээллүүдийг хууль бусаар илчилсэн ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуденыг тус улсын Конгрессын олон гишүүд урвагч гэж зарласан. Тэгсэн ч АНУ-ын иргэдийн дийлэнх нь түүнийг урвагч гэж үзэхгүй байгаа тухай “Вашингтон пост” сонин олон нийтийн санал асуулгыг иш татан өгүүлжээ.

Санал асуулгын дүнд америкчуудын 34 % нь Сноуденыг урвагч гэж нэрлэсэн, гэтэл 54 % түүнийг зүгээр л мэдээлэгч гэж үзэжээ. Тэд Сноуденыг нийгмийн ашиг сонирхолын үүднээс  нууц мэдээллийг илчилсэн гэж таамаглаж байна.

Мөн АНУ-ын иргэдийн 51 хувь нь Үндэсний аюулгүй байдлын агентлаг иргэдийн утасны хувийн яриаг чагнахыг хүлээн зөвшөөрчээ. 

Одоогийн байдлаар ТТГ-ын ажилтан асан   америкийн талаас паспортыг хүчингүй болгосон учраас ”Шереметьево“ москвагийн олон улсын нисэх онгоцны буудлын транзит бүсэд хаашаа ч нисч чадахгүй байсаар байна.  World Servise Autority байгууллага Сноуденд зориулан дэлхийн иргэний паспорт гаргаад байна