НҮБ сирийн засгийн газрын химийн зэвсгийн асуудлаар явуулах тусгай яриа хэлэлцээртэй холбоотой урилгыг хүлээн авлаа. Энэ тухай НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийн төлөөлөгч Мартин Несирки мэдэгдэв. Урилгыг Сирид химийн зэвсэг хэрэглэсэн байж болзошгүй асуудлыг мөрдөх НҮБ-ын комиссийн тэргүүн Аке Селлсторм, НҮБ-ын зэвсэглэлийн дээд комиссар Ангела Кан нарт ирүүлжээ. Урилгыг гардуулсан НҮБ-ын дэргэдэх Сирийн байнгын төлөөлөгч Башар Жафари Дамаскийг олон нийтийн анхаарлыг өөр зүйлд хандуулж, үүгээрээ НҮБ-ын мөрдөн шалгах ажиллагааг хүндрүүлэж байна гэсэн цуу яриаг няцаав.