АНУ -ын холбооны шүүхээс яллаж байгаа бүх зүйл ангийг Жохар Царнаев хүлээн зөвшөөрсөнгүй энэ тухай өрнөдийн ХМХ-үүд уламжлав. Царнаевт шүүхээс Бостоны марафон гүйлтийн уралдааны үеэр халдлага үйлдсэн хэмээн үзэж, түүнийг 30-р зүйл ангиар яллаж буй юм.

17-р зүйл ангиар түүнд цаазын ял юм уу, насан туршид нь шоронд хорих ял онож мэдэхээр байна. АНУ ын хууль зүйн яамны төлөөлөгчид Царнаевт хуулийн дээд хэмжээ оноохыг шаардах болно гэж мэдэгдэв.

Масачусест тойргийн Холбооны шүүх Царнаевын хэргийг сонсох дараагийн шүүх хурлыг 9-р сарын 23-нд товлов.