ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев Монгол улсын ерөнхий сайд Н.Алтанхуягаар дамжуулан монголын нийт архд түмэнд Ардын Хувьсгалын 92 жил, Үндэсний их баяр Наадмын баярын мэндийг дэвшүүлсэн байна. Хоёр орны хамтын ажиллагаа өсөн нэмэгдэж буй нь хоер талын ашиг сонирхолд нийцэж байна гэж ОХУ-ын ерөнхий сайдын танхимын сайтан дээр пүрэв гаригт уламжилжээ.

“Орос, Монгол улсууд  өнө эртний найрамдалт найрсаг хөршийн харилцаатай. Хоёр талын худалдаа-эдийн засаг, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан техник болон хүмүүнлэгийн салбаруудын цаашдын хамтын ажиллагаа, төлөвлөгдөөд байгаа хамтарсан төслүүдийг шат дараатай хэрэгжүүлэх нь хоёр орны ард түмний язгуур эрх ашигт нийцэнэ гэдэгт итгэл төгс байна гэж баярын цахилгаан утсанд дурьджээ.

Медведев Монгол улсын ерөнхий сайдад эрүүл энх, шинэ амжилтуудыг хүсч, монголын ард түмэнд хөгжин цэцэглэлт, амар амгалан, элбэг дэлбэг байхын ерөөл тавьлаа.