Сөүлд 13 дахь удаагаа Олон улсын “Нано Корея 2013” үзэсгэлэн зохиогдов. Дэлхийн чанартай томоохон хэмжээний энэ чуулганд 13 орны 330 гаруй компаниуд оролцов. Уг үзэсгэлэн дээр Орос улсыг Москва хот төлөөлөн оролцож байна.

“Москва хамгийн томоохонд орох 20 гаруй компаниудын дэвшил хөгжлийг харуулсан үзэсгэлэнгээр оролцсон” гэж Москвагийн засгийн газрын шинжлэх ухаан, аж үйлдвэр, бизнесийн бодлогын удирдах газрын тэргүүн Владимир Кучиев уламжлав.

Түүний ярьснаар, эдгээр компаниуд  янз бүрийн салбарт хүрч  ажилладаг юм. “Үзэсгэлэнгээс москвагийн компаниуд  гадаадын пүүс компани, түүний дотор солонгосын компани фирмүүдийн дундаас хамтран ажиллах хөрөнгө оруулагчтай болно гэж найдаж байна”.