Бостоны гүйлтийн уралдааныг зохион байгуулсан сэжигтэн Жохар Царнаевын шүүх ажиллагаа өнөөдөр болно. Хуралдаан гринвичийн цагаар 21 цаг 30 минутад эхлэх юм. Засгийн эрх баригчид нь шүүх хурлын танхим дүүрэн байна гэж таамаглаж байна.

АНУ-ын прокурорын төлөөлөгч Кристина Дилорио-Стерлинг уламжлахдаа, халдлагад шархадсан болон алагдсан бүх хүмүүсийн бүх төрөл төрөгсдөд хурлын товыг болон цагийг мэдэгдсэн гэжээ. Олон нийтийн төлөөлөгчид нь шүүх танхимд суурилуулсан монитороор дамжуулан шууд үзэх боломжтой.

Царнаевыг 30 зүйл ангиар яллаж байгаагийн 17 нь цаазын ял оноох шийтгэлтэй байна. Тухайлбал, түүнийг 4-р сарын 15-ны өдөр Бостоын гүйлтийн тэмцээний үеэр үй олноор утсгах зэвсэг хэрэглэн, дөрвөн хүн алагдсанд яллаж байна.