“Лалын ахан дүүс” хөдөлгөөний төлөөллүүд тус улсын шинэ засгийн газрын бүрэлдэхүүнд орохгүй гэж өнөөдөр исламын хөдөлгөөний спикер Мухаммед Судан уламжлав. Египтийн ерөнхий сайд Хазем аль-Баблауи  мэдэгдэлдээ, түр засгийн газрыг 7-р сарын 12 ны дотор байгуулна гээд  өмнөх засгийн газрын долоон сайд суудлаа хадгална гэжээ. Сайд нарын нийт тоог багасгахаар зэхэж байгаа аж. Аль Баблаугийн ярьснаар, шинэ засгийн газрын гол зорилт тус улсын эдийн засгийн аюулгүй байдлын асуудлуудыг шийдвэрлэхэд байгаа аж.