Египетийн шинэ ерөнхий сайд Хазем Беблави хийсэн мэдэгдэлдээ, “Лалын ахан дүүс” хөдөлгөөний төлөөлөгчдөд шинэ Засгийн газарт орж ажиллах санал тавина”гэжээ. Беблавийн төлөөлөгчийн хэлснээр, Египетийн шинэ засгийн газар  “Лалын ахан дүүс”хөдөлгөөний улс төрийн жигүүрийн “Эрх чөлөө, шудрага ёсны намын” нилээд хэдэн гишүүдийг урихаар төлөвлөж байгаа аж. Энэхүү мэдэгдэл нь тус улсын батлан хамгаалах яамны сайдын иргэдэд хандан “хүнд хэцүү шилжилтийн үед “аливаа оролдлогыг унагахаас түдгэлзэхийг уриалсан мэдэгдэлтэй давхцаж буй юм.