Сирид ажилласан оросын шинжээчид Сирийн Алеппо мужид үйлдвэрийн бус химийн зэвсгийг хэрэглэсэн гэж тогтоов. Энэ бол гар хийцийн зарин байсан байж мэднэ гэж  НҮБ-ын дэргэдэх ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин сэтгүүлчдэд мэдэгдэв.

Шинжилгээний дүнгээр,Кхан аль-Ассалед ашигласан сумыг заводад бэлтгээгүй бөгөөд зарин агуулсан гэдгийг тогтоожээ. Ашигласан сум нь хиймийн зэвсгийн хувьд стандартын бус юм. Ер нь  байлдааны стандартын үйлдвэрлэлд гексагеныг дэлбэрэх бодисийн хувьд ашигладаггүй аж.

Ингээд Кхан аль-Ассалед сирийн сөрөг хүчнийхэн химийн зэвсэг хэрэглэсэн гэж үзэх бүх үндэслэлүүд байна гэж оросын дипломатын ярьсныг “Интерфакс” агентлаг иш татжээ.