АНУ-ын сенатын тагнуулын хороо болон Конгрессын төлөөлөгчид ерөнхийлөгч Обамаг сирийн сөрөг хүчнийхэнд үзүүлж байгаа цэргийн туслалцааны санхүүжүүлэлтэнд хатуу хязгаарлалт тогтоохыг уриалжээ.

Америкийн хууль тогтоогчид Сирийн зэвсэг террористуудын, ялангуяа, “Аль-Каидагийн” гарт орж болзошгүй хэмээн болгоомжилж байгаа юм. Хороонууд  нууцын мэдээллийн үндсэн дээр хаалттай санал хураалт явуулж байгаагаас, гаргаж байгаа хоригууд нь тодорхойгүй байна.

Мөн нэвтрүүлэх хоригууд нь АНУ-аас сирийн сөрөг хүчинд цэргийн тусламж нийлүүлэхгүй байхад л хангалттай юм гэж америкийн “Хилл” сонинд бичжээ.

Үүнтэй зэрэгцэн Сирийн хувьсгалын болон сөрөг хүчний үндэсний эвслийн хүчнийхэн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийн лалын шашинтнуудын ариун Рамадан сарын хугацаанд Сирид цус урсгасан мөргөлдөөнийг зогсоох тухай уриалгыг дэмжив.

Мөн тус эвслийн шинэ тэргүүн Ахмад Жарба тэмдэглэхдээ, өрнөдийн орнууд сирийн ерөнхийлөгч Башар Асадын дэглэмд шахалт үзүүлэхгүй байх юм бол галыг зогсоож болно хэмээн үзэж байна гэв.