Казаний Дэлхийн оюутан залуучуудын зуны XVII “Универсиад” наадмын гурав дахь өдөр Орос улс 20 алт хүртлээ. Оросын тамирчид спортын явган гүйлт, синхрон сэлэлт, жү-до бөх, гимнастик болон хөнгөн атлет болоод бусад төрлүүдэд шалгарлаа. Ингээд Орос улсын шигшээ баг 39 алт, 16 мөнгө, 22 хүрэлтэй тэргүүлж явна. Хоердугаар байранд 6 алт, 3 мөнгө болон хоёр хүрэл хүртсэн Өмнөд солонгносын шигшээ баг орж байхад, Япон улс 5-8-8 медальтай гуравт орж байна.