Өнөөдөр Улаанбаатар хотод Монгол улсын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол боллоо. 2013 оны 6-р сарын 26-ны өдөр явагдсан Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Цахиагийн Элбэгдорж ялалт байгуулж, Төрийн тэргүүнээр дахин сонгогдсон.

Тангараг өргөх ёслолын өмнө Ц.Элбэгдорж Үндсэн хуулийн эхийг барин тангараг өргөв. Үүний дараа УИХ-ын хуралдаан болов. Арга хэмжээниий эцэст цэргийн парад болов.

Арга хэмжээнд Монгол улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын спикер З.Энхболд нар байлцав. ОХУ-ыг Холбооны зөвлөлийн хурлын нэгдүгээр орлогч Александр Торшин болон Буриад улсын ЗГ-ын тэргүүн Вячеслав Наговицын нар төлөөлөв.