5500 орчим хүн энэтхэгийн хойд бүс нутагт аадар бороо,үер, нуралтаас болж эндсэн байх гэж өнөөдөр орон нутгийн эрх баригчид мэдээлэв. Эдүгээ 1000 орчим хүн эндсэн нь тодров. Албан ёсны тоо баримтуудаас харахад бараг 4500 хүн сураггүй алга болжээ. Уттараханд мужийн эрх баригчид эрэх ажиллагааг 7-р сарын 15-нд хүртэл үргэлжлүүлнэ. Тэгээд олж илрүүлээгүй хүмүүс амь үрэгдсэнд тоогдоно.