Сүүлийн өдрүүдэд Японд маш халуун байна. Өнөөдөр гурван хүн халуунд цохиулж нас барав.Японы ХМХ-үүд уламжлан мэдээлснээр бараг 800 хүнийг эмнэлэгт хэвтүүлжээ. Энэ сар гарсаар Японд халуунаас болж нийт 6 хүн нас барж, 3000 гаруй хүн эмнэлэгт хэвтсэн юм. Энэ долоо хоногийг дуустал маш халуун хэвээр байх болно гэж японы цаг уур судлаачид мэдээллээ. Ням гаригт японы олонхи муж улсад Цельсийн шаталбараар 35 хэмээс доошгүй халуун байв. Мен Косю хотод бүр 39 хэм халуун болжээ.