Орос улс Египетийн байдлыг тайван болгож тогтворжуулж, ерөнхийлөгчийн чөлөөт сонгууль явуулахад чиглэгдсэн ямар ч хүчин чармайлтыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн гэж өнөөдөр Москвад ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Орос улс Египетэд болж байгаа үйл явдлыг анхааралтай ажиглаж, тус улсад сөргөлдөөн, хүч хэрэглэх ажиллагааг нэн даруй зогсоохын төлөө байна. Сергей Лавров улс орныхоо байдлыг аль болох түргэн тогтворжуулахыг Египет улсад хүсэв. Урд өмнө Каир Арабын орнуудын холбоонд гол үүрэг гүйцэтгэсэн.Энэ нь бүс нутагт чухал ач холбогдолтой байсан гэж ГХ-ийн сайд тэмдэглэв.