Эдүгээ АНУ цэргээ Афганистанаас хурдан гаргах боломжийг авч үзэж байна гэж өчигдөр «Нью Йорк таймс» сонинд бичжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзайтай харилцахдаа сэтгэл дундуур байгаа нь мэдрэгдсэн гэж сонинд тэмдэглэжээ.

6-р сарын 27-нд эдгээр хоёр улсын төрийн тэргүүн нарын хийлгэсэн дүрс бичлэгийн бага хурал үүнийг нотлон харуулав. АНУ Афганистаны эрх баригчдыг оролцуулалгүй «энх тайван салангид хэлэлцээ» «Талибан» хөдөлгөөнтэй хийх төлөвлөгөөтэй байгаад Карзай эгдүүцэж байна. Ийм хэлэлцээ хийхээр америкийн засаг захиргааны төлөөлөгч афганистаны талибуудын ажлын өрөөг нээсэн Катарын нийслэл Дохад очсон гэж Кабул үзэж байна.

Үүний хамт АНУ «тэглэх хувилбарыг» сонгон авч, цэргийн албан хаагчидаа Афганистанаас бүрэн гаргаж болзошгүй. Гэвч талууд олон улсын эвслийн цэргийг 2014 онд гаргаснаас хойш америкийн цэргийн нэг хэсгийг үлдээх тухай хэлэлцээрийг авч үзэж байна. Америкийн цэргийнхэн Афганистаны аюулгүй байдлын хүчинд туслах ёстой.

«Дүрс бичлэгийн бага хурлаас хойш цэргийг тухайн үед Иракаас гаргасан шиг бүрэн гаргах асуудал « адгийн муу хувилбар» байхаа больж, «Вашингтон, Кабул хоёрын нухацтай авч үзэж хэлэлцэх тулгамдсан асуудал» болж хувирсан гэж «Нью Йорк таймс» сонинд бичжээ.