Аадар борооны уршгаар усанд авахуулсан хятадын баруун Сычуань мужийн Зяню хотод орон нутгийн цагаар 11 цаг 50 минут болж байхад Тункоу голын дээгүүр тавьсан гүүр нурав. Орон нутгийн ХМХ-үүд уламжласнаар машинууд болон тэр үед гүүрэн дээр байсан хүмүүс усанд унажээ. Хохирол хэлмэгдэлийн тухай одоогоор мэдээлээгүй байна. Гүүрэн дээр олон машин байсан гэж тэнд очсон сурвалжлагчид мэдээллээ. Аврах ажил үргэлжилж байна.