Өнөөдөр Японы БХЯ-аас 2013 оны жил дутмын илтгэлийг (Цагаан ном) нийтлүүлэв. Дэлхийн янз бүрийн орны засгийн газар, цэргийн байгууллагуудын эсрэг кибер дайралтад БНХАУ,ОХУ, БНАСАУ зэрэг гурван улс хамаатай гэж баримт бичигт заажээ.

Кибер орон зайн аюулгүй байдал төр, Зэвсэгт хүчний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой гэж Цагаан номд тэмдэглэжээ. 6-р сард японы Cyber Defence компани японы улсын албан байгууллагыг дайрсан хэдэн арван вируст дүн шинжилгээ хийгээд 60 гаруй хувь нь хятадын ул мөртэй гэсэн дүгнэлт хийсэн байна.

Японд кибер орон зайг хуурай газар, агаар, тэнгис, сансрын уудмын дараа орох цэргийн ажиллагааны 5 дахь талбар хэмээн үздэг. Японы цагдаагийн газрын тоо баримтуудаас харахад зөвхөн өнгөрсөн онд тус улсын албан байгууллагуудад вирус нэвтрэсэн компьютерээс мэдээлэл хулгайлах зорилгоор кибер дайралт 1000 гаруй удаа үйлдэв. Японы БХЯ-ны Цагаан ном бол олон улсын ба үндэсний аюулгүй байдлын асуудлыг хөндсэн БХЯ-ны жил дутмын илтгэл юм.