НҮБ-ын тэргүүн Бан Ги Мүн египетийн ард түмэн ба эрх баригчдад хандан хүч хэрэглэхээс татгалзахыг уриалаад Каирт бүгд найрамдах гвардийн төв байрны дэргэд эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөнд оролцсон 50 гаруй хүнийг хөнөөсэн хэрэг явдлыг буруушаав. Олон улсын аюулгүй байдлын стандартыг мөрдөхийг тэрээр Египетийн аюулгүй байдлын албадад уриалсан гэж НҮБ-ын хэвлэлийн албаны мэдэгдэлд өгүүлжээ.

Урьд шөнө лалынхан ба цэргийнхний мөргөлдөөн Каирт бүгд найрамдах гвардийн байшингийн дэргэд боллоо. Огцоруулсан Ерөнхийлөгч Мухаммед Мурси тэнд байж болзошгүй. Түүнийг суллахыг «Лалын ахан дүүс» хөдөлгөний удирдагчид Мурсийг 7-р сарын 3-нд огцоруулснаас хойш удаа дараа уриалав. Хүч хэрэглэж суллана гэж Мурсийн талынхан сүрдүүлжээ.