ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуденд орогнох эрх буюу баримт бичиг олгох улстай АНУ харилцааг аяндаа доройтуулна гэж Төрийн департамент мэдэгдэв. «Энэ нь Венесуэлд ч хамаатай» гэж Вашингтонд АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Женнифер Псаки хэвлэлийн шуурхай хурал дээр мэдэгдлээ.

ТТГ-ын хуучин ажилтанд орогнох эрх олгоход бэлэн байна гэж Латин Америкийн хэдэн улс түүний дотор Венесуэл, Боливи, Никарагуа улсууд үүний өмнө мэдэгдсэн билээ.

Сноуден 5-р сард Хоконгонд оргож суусныхаа дараа АНУ-ын тусгай албадаас Интернетэд мөрдөх нууц ажиллагаа явуулж байгаа тухай зарлан мэдээлсэн юм. ТТГ-ын хуучин ажилтан хэдэн улсад хандан орогнох эрх өөртөд нь олгох хүсэлт тавьжээ.

АНУ нууц мэдээ баримтыг зарлан мэдээлсэн ялаар Сноуденыг яллахаар буцааж авахын төлөө тэмцэж байна. Эдугээ ТТГ-ын ажилтан асан Сноуден москвагийн Шереметьево нисэх онгоцны буудлын нэвтрэн дамжих бүст байсаар байна. АНУ-ын паспорты нь хүчингүй болгосон учир тэр эндээс явж чадахгүй байна.