АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг бразилийн иргэдийн талаар тагнан турших ажиллагаа явуулж байгаа нь улс орны нь тусгаар тогтнолыг зөрчсөн хэрэг явдал гэж Бразилийн Ерөнхийлөгч Дима Русеф үзэж байна.

«Энэ нь тусгаар тогтнол, хүний эрхийг зөрчсөн хэрэг» гэж тэрээр сэтгүүлчдэд мэдээллээ. Америкийн тусгай албадын ажилтан асан Эдвард Сноудены мэдээлэл батлагдах ёстой гэж Русеф тэмдэглэжээ. Үүний хамт тэрээр Бразили мөн мэдээллийг авч үзэх нь эргэлзээгүй гэж  тэмдэглэв.

Бразили төдийгүй өөр ямар ч улсын дотоодын хэрэгт ийнхүү хөндлөнгөөс оролцохыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй гэж Русеф мэдэгдэв. Бразили улс АНУ-ын тусгай албадаас Өмнөд Америкийн орнуудын иргэдийн утсаар хийсэн яриа, интернет мэдээллийг тагнан сэм чагнаж байна гэсэн мэдээлэл хэвлэлд нийтлэгдсэнтэй холбогдуулан НҮБ-ын Хүний эрхийн комисст хандана гэж  мэдээллээ.

Бразили, Орос, Хятад улсууд түүнчлэн дэлхийн хөгжиж байгаа бусад орон юуны түрүүнд АНУ-ын цахим тагнуулын бай болсон гэж бразилийн «Глобо» сонинд Сноудены дурдсан баримтуудыг үндэслэн бичсэн билээ.