Египетийн Ерөнхийлөгчийн үүрэг түр гүйцэтгэгч Адли Мансур шинэ Үндсэн хуулийн тунхаглалыг батлах тухай зарлиг гаргав. Шинэ Үндсэн хуулийг хоёр долоо хоногийн дотор бэлтгэж, зургаан сарын дараа ерөнхийлөгчийн сонгууль явуулах Үндсэн хуулийн ассамблейг зарлан хуралдуулах тухай баримт бичигт заажээ.

Өнгөрсөн лхагва гаригт египетийн арми Ерөнхийлөгч Мохаммед Мурсийг огцоруулж, Үндсэн хуулийн үйл ажиллагааг түр зогсоож, шилжилтийн үед төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэхийг Үндсэн хуулийн шүүхийн тэргүүн Мансурт даалгасан юм. Тэгээд Мурсийн талынхан ба түүнийг эсэргүүцэгчдийн мөргөлдөөн улс орон даяар өрнөлөө.

Өчигдөр  51 хүн огцоруулсан ерөнхийлөгчийг хорисон хуарангийн дэргэд амь үрэгдэв. Египетийн төрийн тэргүүний үүрэг түр гүйцэтгэгч Адли Мансур мөргөлдөөнд татагдан оролцож байгаа бүх талд хандан тэсвэр тэвчээртэй байж, үндэсний эрх ашиг, аюулгүй байдлыг сахин хамгаалахыг уриалав.