Венесуэлийн удирдлага улс төрийн шалтгаанаар хорогнох эрх өөртөд нь олгох тухай ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноудены мэдүүлгийг авснаа батлав. Одоо америк хүн Каракаст онгоцоор очих шийдвэр гаргах ёстой гэж Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдэв. Сноуденыг хүлээж авахад бэлэн байна гэж тэрээр үүний өмнө мэдэгдсэн билээ. Мөн түүнчлэн Никарагуа, Боливийн удирдагчид орогнох эрх Сноуденд олгоход бэлэн байгаагаа илэрхийлэв. Сноуден 6-р сарын 23-нд москвагийн «Шереметьево» нисэх онгоцны буудалд Хонконгоос хүрэлцэн ирээд нэвтрэн дамжих бүст нь байсааар байна.

ТТГ-ын хуучин ажилтан орогнох эрх өөртөд нь олгох улс руу онгоцоор явбал Кубын нийслэл Гаван хотыг нэвтрэн дамжих бололтой. Эрхэм дээд үзэл, ардчиллын төлөө тэмцэгчдэд орогнох эрх олгох Латин Америкийн орнуудын бүрэн эрхийг манай орон дэмжиж байна гэж Кубын засгийн газрын тэргүүн Рауль Кастро өчигдөр мэдэгдлээ.