Даваа гаригийн шөнө Каирын БН гвардийн хөдөлгөөний төв байрны дэргэд “Мусульманы ахан дүүс”хөдөлгөөний талын 34 хүн алагдсан тухай тус байгууллагын төлөөлөгч Мурад Али мэдэгдэв. Түүний ярьснаар, хүмүүсийн өмнөөс гал нээсэн аж. БН Гвардийн байранд өнгөрсөн долоо хоногт огцроод байгаа тус улсын ерөнхийлөгч асан Мухаммед Мурси байгаа гэж таамаглаж байгаа аж. Үүнтэй зэрэгцэн р, орон нутгийн эмнэлгийнхний уламжилж байгаагаар, 15 хүн алагджээ.

Египтийн цэргийн төлөөлөгч мэдэгдэлдээ, огцорсон ерөнхийлөгчийн талын таван хүн нас барсан тухай хэлжээ. Гэхдээ түүний хэлснээр, тэдэн рүү үл мэдэх хүмүүс гал нээсэн аж. Цэргийнхний мэдэгдэлд “бүлэг террористууд” нь БН Гвардийн байр руу дайралт хийхээр оролдсон аж. Үүний улмаас цэргийн нэг албан хаагч амиа алдаж, өөр 40 хүн шархаджээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Египтэд Мухаммед Мурсигийн талынхан болон түүнтэй дайсагнагчдын хооронд мөргөлдөөн гарсаны улмаас 35 хүн алагджээ.