Энэтхэгийн өмнөд хэсгийн Секундерабад хотын зочид буудлын хуучин барилга нурсаны улмаас 6 хүн нас барж, 12 хүн шархадсан тухай ЭФЭ агентлагт орон нутгийн полицээс уламжилжээ. City light зочид буудлын хоёр давхар барилгын нуранги дор 40 орчим хүн байж магадгүй байна. Одоогийн байдлаар аврах ажиллагаа явагдаж байна.