Орос-хятадын цэргийн хамтарсан томоохон сургуулилт Владивосток орчимд эхлэж байна. Уг сургуулилтанд хөлөг онгоцнууд болон нисэх хүчин оролцоно . Япон тэнгисийн ОХУ- ын Приморийн эргийн их Петр хааны буланд 7-р сарын 8-10 ны хооронд цэргийн сургуулилт зохиогдоно. Сургуулилтанд нийт байлдааны 20 хөлөг онгоц, туслах хөлөг онгоцнууд болон нисэхийн 10 нэгж техник оролцоно. Хятадын талаас сургуулилтанд долоон хөлөг онгоц оролцоно. Хятадын цэргийн эскадрын айлчлал нь Хятадын Тэнгисийн цэргийн хүчний Хойд тэнгисийн флотын дэд командлагч контр –адмирал Ян Зунфэйн айлчлалын үеэр зохиогдож байна.

Сургуулилтын явцад “Тэнгисийн харилцан ажиллагаа” сургуулилитанд оролцож байгаа хоёр орны далайчид нь байлдааны хэдэн арван дасгалууд болон хэд хэдэн тусгай ажиллагаа явуулна. Сургуулилт нь терроризмын эсрэг, аврах ажиллагааны шинж чанартай юм.