Казаний Дэлхийн оюутан залуучуудын XXVII “Универсиада” наадмын эхний өдөр Орос улсын шигшээ багийн тамирчид долоон алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ.

Анхны шагналыг Лондонгийн Олимпийн наадмын трамплины гурван метрийн өндрөөс ус руу үсрэх төрлийн мөнгөн медалийн шагналтан Евгений Кузнецов хүртэв. Дараа нь бүстэй барилдаанд Азамат Лайпанов, Али Лепшоков болон Алибек Хапаев нар шалгарав.

Гимнастийкийн эмэгтэй шигшээ багийн тамиргчид багийн тэмцээнүүдэд ялав. Лондонгийн аварга Алия Мустафина, Ксения Афанасьева, Анна Дементьева, Татьяна Набиева болон Мария Пасека нар багтаа тав дахь алтыг авчирлаа. Зээрэнцэгийн шидэлтээр Александр Лесной аврага болов. Мөн жадны төрөлд Камиль Ибрагимов түрүүллээ.

Ингээд Орос улсын баг нийт авсан медалийнхаа тоогоор бусад багуудыг хошуучилж явна. Хоёрдугаар байранд гурван алт, хоёр хүрэл медальтай Өмнөд солонгос, гуравт, хоёр алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэлтэй Хятад улс явж байна.

7-р сарын 8- ны өдөр нийт 32 цогц медалийн төлөө өрсөлдөнө.