Өмнөд солонгосын ГХЯ –ны сайд Юн Бен Asiana Airlines онгоцны осолд орсон хятадын хоёр оюутны ар гэрт эмгэнэл илэрхийлэв. Онгоц өнгөрсөн бямба гаригт АНУ ын Сан-Францискод буух үедээ осолдсон. Дипломат хэлсэн үгэндээ, ослын уршгийг арилгахад бүхий л хүчин чармайлтаа тавих болно гэж амлав гэж “Йонхап” агентлаг уламжилжээ. Өмнө нь БНХАУ дахь Өмнөд солонгосын Элчин сайд Квон Енг Се хятадын хоёр оюутан амь эрсэдсэнтэй холбогдуулан эмгэнэл илэрхийлсэн.

Өмнөд солонгосын Asiana Airlines компаний Боинг -777 онгоц өнгөрсөн бямба гаригт Сан-Францискогийн онгоцны буудалд буух үедээ осолдсон. Ослын улмаас хятадын хоёр оюутан амь үрэгдэж, 182 хүн шархадсан. Зорчигчдын дийлэнх олныг онгоцны ослын шатыг ашиглан аварчээ.