Орос улсын ерөнхийлөгч Путин болон АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нарын ирэх 9-р сард Москвад болох хоёр талын харилцааны уулзалтын бэлтгэл ажил ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноудентай холбоотой нөхцөл байдлыг үл харгалзан үргэлжилсээр байна. Энэ тухай өнөөдөр “Коммерсант” сонин төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын ярьсныг иш татан уламжилжээ. Өмнө нь “Нью-Йорк таймс” сонин иш татан уламжлахдаа, хэрвээ Сноуден ” Шереметьево” онгоцны буудалд байсаар байх юм бол, АНУ -ын ерөнхийлөгч Москвад ирэх нь юу л бол” гэж бичсэн. “Коммерсант” сонин АНУ-ын Төрийн департаментад ойр эх сурвалжийг иш татан уламжлахдаа, ийм асуудлыг дипломат сувгуудын шугамаар оросын удирдлагад тавьсан “гэжээ. Түүний ярьж байгаагаар, Обамагийн 9-р сард ДХУ нд оролцох асуудлыг Вашигнтон нээлттэй үлдээсэн ажээ. Санкт-Петебург хотод явагдах “Их Хорийн” ДХУ-нд Цагаан ордны тэргүүний оронд дэд ерөнхийлөгч Жо Баден ирж магадгүй юм. Песков хэвлэлд мэдэгдэхдээ, Кремль Цагаан ордны мэдэгдэлийн тухай одоогоор тодорхой зүйл үгүй гэжээ. Түүний ярьснаар, Обамагийн ОХУ –ад хийх айлчлалын бэлтгэл ажлын хүрээний ажил нь үүнээс тэс өөр зүлййг гэрчилж байна. Обама нь Санкт-Петербургэд зохиогдох “Их Хорийн” ДХУ- ын өмнө ерөнхийлөгч Путинтэй хоёр талын уулзалт явуулахын тулд ОХУ –ын нийслэл хотод 9-р сарын 3-4 өдрүүдэд айлчлах аж. Өмнө нь Сноуден гадаадын 6 орноос улстөрийн орогнол хүссэн тухай уламжилсан. ТТГ-ын ажилтан асан чухам ямар улс орнуудаас улстөрийн орогнол хүссэн тухай АНУ –ын оролцооноос болгоомжилсны улмаас тодруулаагүй. Сноуден нь АНУ -ын ТТГ-ын тусгай албануудын нууц баримтуудыг нийтэд илчилснийхээ дараа 5-р сард Гонконг оргон зайлсан. Одоогийн байдлаар тэр москвагийн “Шереметьево” олон улсын онгоцны буудлын транзит бүсэд АНУ түүний паспортыг хүчингүй болгосны улмаас хаашаа ч нисч чадахгуй байна. Тэрээр улс төрийн орогнол хүсч нилээд хэдэн орнууд руу хандсан. АНУ Сноуденг өгөхийг шаардаж буй юм.