Египет улс иргэний дайны ирмэгт тулаад байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин үзэж байна. Харамсалтай нь Сири улс иргэний дайны галд автаад байна, Египет улс энэ чиглэлд хандаж эхэллээ гэж Казахстан улсад ажлын айлчлал хийж байгаа В.Путин хэлсэн байна. "Египтийн ард түмэн энэ гай зовлонгоос ангид байгаасай гэж хүсэж байна" гэж төрийн тэргүүн онцлон тэмдэглэсэн байна. Өнгөрсөн лхагва гаригт египтийн цэргийнхэн үндсэн хуулийн үйлчилгээг түр зогсоож ард түмний өргөн эсэргүүцэлтэй тулгарсан ерөнхийлөгч Мухаммед Мурсийг төрийн эрхээс зайлуулсан байна. Цэргийнхэн шинэ төрийн тэргүүний сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулна гэж амалжээ. Египетийн лалынхан энэ шийдвэрийг хүлээн авахгүй байгаа бөгөөд хууль ёсны ерөнхийлөгчид төрийн эрхийг буцааж өгөхийг шаардаж байна.