Сан-Францискод онгоц суйрсний улмаас сурагууй алга болсон хүн үгүй гэж Жоан хотын гал түймрийн албаны дарга Хейс Уайт сэтгүүлчдэд мэдэгдэв. Сүүлийн үеийн мэдээнүүдээс харахад Сеулээс нисч гарсан Asiana Airlines компанийн Boeing 777 онгоц унаж сүйрсний уршгаар хоёр хүн амь үрэгдэв. Урьдчилан мэдээлснээр хоёулаа Хятадын иргэд юм. 181 хүнийг эмнэлэгт хэвтүүлэв. Нийт 307 хүн түүний дотор 291 зорчигч, багийн 16 гишүүн онгоцод байсан аж.

Бараг 60 хун яасныг мэдэхгүй байна гэж үүнй өмнө гал түймрийн газрын удирдагч мэдээлжээ.Энэ нь хэлмэгдэгсдийн тоо урьд мэдээлснээр илүү олон байна гэж бодох шалтгаан болов. Амь мэнд зорчигчдыг янз бурийн хоёр газарт тээвэрлэсэн учир гал сөнөөгчид зөв тоолож чадахгуй байсан учраас эндүүрэл гарсан гэж Хейс Уайт тайлбарлан хэлэв. Онгоц буух үеэр ар шасси нь овоолгыг шүргэж, ар тал нь задран салж, гал туймэр гарчээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама амь үрэгдэгсдийн төрөл төрөгсдэд эмгэнэл илэрхийлэв.

Онгоц хөдөлгүүрээс болж сүйрээгүй гэж онгоц нь Сан Францискогийн ойролцоо унаж сүйрсэн Asiana Airlines компанийн удирдах захиргааны дарга мэдэгдсэн тухай Ройтер агентлаг мэдээлэв.