Хятадын гурван хөлөг онгоц Зуун Хятадын тэнгисийн Сенкаку(Дяоюйдао) маргаан үүсгэсэн арлуудын буст ахин цөмрөн орсон тухай өнөөдөр Японы эргийн харуул мэдээлэв. Токио энэ бусийг нутаг дэвсгэрий нь нэг хэсэг хэмээн үздэг. Эдгээр хөлөг мөн буст орон нутгийн цагаар 9 цаг болж байхад цөмрөн орсон тухай японы эргийн хамгаалалтын алба мэдээлжээ. Японы хилчид улс орны нь нутаг дэвсгэрээс нэн даруй гарч зайлахыг радиогоор шаардсан боловч хятадын хөлөг онгоцуудын талаар идэвхтэй ажиллагаа явуулсангуй.

Өнгөрсөн оны 9-р сарын эхээр Токио эдгээр арлыг эздээс нь худалдан авсан тухай зарлан мэдээлснээс хойш Япон Хятадын хооронд нутаг дэвсгэрийн асуудлаар гарсан маргаан ширүүсэв. Хожим Хятад улсад японы эсрэг олон нийтийн жагсаал хийж, түйвэн бүсниүлах ажиллагаа явуулсан билээ.