БНАСАУ,Өмнөд Солонгосын төлөөлөгчид Кэсон аж үйлдвэрийн цогцолборыг хэвийн ажиллуулах арга замыг авч үзэж хэлэлцэв. Тэдний хоёр өдрийн ажлын хэлэлцээ өнөөдөр дууслаа. Талууд 7-р сарын 10-аас өмнөд солонгосын бизнес эрхлэгчид аж үйлдвэрийн буст хүрэлцэн очиж, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг үзэх асуудлаар зөвшилцэв. Цогцолбор сүүлийн гурван сар ажиллахгуй байна. Түүнээс гадна Кэсонд үлдсэн түүхий эд, бэлэн бүтээгдэхүүнийг Өмнөд Солонгост тээвэрлэх асуудлыг уялдуулан зохицуулав. Энэ зорилгоор өмнөд солонгосын боловсон хүчин ба тээврийн хөсөг буст чөлөөтэй орж гарах юм. ЦТАК агентлагийн мэдээлснээр БНАСАУ, Өмнөд Солонгосын төлөөлөгчид энэ сарын 10-нд Кэсонд уулзаж, аж үйлдвэрийн хамтын цогцолборын ажлыг сэргээх болзолыг авч үзэж хэлэлцэх юм.

Хоёр талын харилцаанд зориулсан Өмнөд Солонгос, БНАСАУ-ын албн ёсны хэлэлцээ 6-р сарын 12-13-ны өдрүүдэд Сеулд болох байсан. Гэвч төлөөлөгчдийг чухам хэн тэргүүлэх асуудлаар санал зөрсөн учир хэлэлцээг болиулсан билээ.