Роботыг үйлчлэх үндэсний үзэсгэлэнгийн анхны төв энэ сарын сүүлээр Шанхайд нээгдэнэ. Пүрэв гаригт орон нутгийн ХМХ уламжласнаар төв хойд Путо хороололд орших юм. Үзэсгэлэнгийн маш олон танхим, музейг сонирхон ирсэн хүмүүс энгийн болон нарийн түвэгтэй зорилтыг биелүүлэх ба гэр ахуйн ажил хийх роботуудтай танилцана. Shanghai Taijing Robot компанийн худалдааны менежер Жан Пэнь энэ тухай «Чайна дейли» сонинд мэдээлжээ. Түүний хэлснээр 10 юань төлж төвд орох юм.Төвийг мэргэжилтэн төдийгуй робот техник сонирхогчид тухайлбал оюутан сурагчдад зориулсан гэж Жан Пэнь хэлжээ.